АНУ-ын армийн хурандаа асан Дуглас Макгрегор “Украины арми сөргөлдөөний явцад 100 мянга гаруй хүнээ алдсан” гэж мэдэгджээ.
Тэрбээр мөн “Украины зэвсэгт хүчин ялахгүй... Тэд 100 мянга гаруй хүнээ алдаж, олон зуун мянган хүн шархадсан” гэж Grayzone-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Дуглас Макгрегорын ярьж буйгаар Украины зэвсэгт хүчин “сүүлчийн амьсгалаа авч” байгаа бөгөөд тэднийг бут цохих аюул хүлээж буй аж. Тэрбээр “Оросыг айлгаж, дуулгавартай болгох боломжгүй” гэж ярьжээ.
Үүний өмнө АНУ-ын Зэвсэгт хүчний Штабын дарга нарын хорооны дарга, генерал Марк Милли “Украины арми Оросын цэргүүдийг Украинаас гаргаж чадахгүй” гэж мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл ( 3 )
Барууны дэмжлэг аваагүй бол аль хэдийнээ дуусчихсан.
Oros ulsiig diilehgui !! Gehdee delhii dain baildaangui baigaasai\n\n\n
Umhii Amerkuud eelchit jvjegee taviad ehelev.Odoo Orosiig magtaad Orosod baga bagaar tal zasaj.Uchir ni Ukeran Oros 2iig alaltsuulj ih zevsegiin naimaai hiij olz olj.Evropiin evroog gartaa oruulj.Doloriin hanshaa iheer nemeed.Neptegvi boloh duhsun bolohoor.Arabiin oronuud Orosod taltai bolj.Amerkiig chiij ehelev.Araga yadahdaa Hyatadtai uulzaj doliognoj delhiid tal zasaj ehlev.Amerka delhiig svirvvleh uls.