АНУ-ын Зэвсэгт хүчний Штабын дарга нарын хорооны дарга, генерал Марк Милли “Өвөл эхэлснээр Украины хямралд улс төрийн зохицуулалт хийх цонх нээгдэж магадгүй” гэж мэдэгджээ.
Өвөл цаг агаарын нөхцөл байдлын улмаас цэргийн ажиллагаа удаашрах аж. Цэргийн ажиллагаа удаашрах нь улс төрийн зохицуулалт хийх цонхыг нээх, ядаж л хэлэлцээний эхлэл тавигдах боломжтой гэж генерал Марк Милли үзэж байна.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Украин улс хэлэлцээнээс татгалзаж, бодит бус, хангалтгүй нөхцөл шаардлага тавьж байгаа” гэж мэдэгдсэн билээ.
АНУ-ын Зэвсэгт хүчний Штабын дарга нарын хорооны дарга Марк Милли өмнө нь “Украины арми Оросын цэргүүдийг Украинаас гаргаж чадахгүй” гэж мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
Төвийг сахья,
Хүний нутаг руу дайрч орчихоод алж талж, устгаж сүйтгэж хаячихаад үндэслэлгүй шаардлага ч гэх шиг, үхэж байхдаа таарсан оросууд шүү.