Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Завхан, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
2022 оны 11 дүгээр сарын 28-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
24, 27-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 24-нд нутгийн зарим газраар, 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -19...-24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна. 27-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна.
Сэтгэгдэл ( 0 )