САЙН МЭДЭЭ: Өмнөговийн төрийн албан хаагчдад сар бүр 400,000₮ хүртэлх дэмжлэг олгоно

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Өмнөговь аймгийн МАН-ын хорооны саналаар "Нутгийн дэм" хөтөлбөрийн хүрээнд аймгийн төрийн албан хаагчдад сар бүр 210,000-400,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. 

Тодруулбал, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ирэх оны төсвөө хэлэлцэж эхэлсэн.  Тус ИТХ дахь МАН-ын бүлэг болон аймгийн МАН-ын хорооноос  иргэдийн орлогыг нэмэгдүүлэх болон бусад чиглэлээр хэд хэдэн зохицуулалт хийх санал, шаардлагыг хүргүүлсэн юм. 

Тус шаардлагыг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид биелүүлж, "Говийн дэмжлэг" хөтөлбөрийн үргэлжлэл болох "Нутгийн дэм" хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдад сар бүр 210,000-400,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Мөн  энэхүү нэмэгдлийг жилд 2 удаа олгодог байсныг сар бүрийн 25-нд тогтмол олгохоор шийдвэрлэв.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 2023 ОНЫ ТӨСӨВТ ТУСГУУЛАХААР АЙМГИЙН МАН-ЫН ХОРООНООС ХҮРГҮҮЛСЭН ШААРДЛАГЫН БҮРЭН ЭХИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.183.227) 2022 оны 12 сарын 02

МАН худлаа.

0  |  0
Зочин(66.181.183.227) 2022 оны 12 сарын 02

МАН хэзээ маниусыг боддог болов?

0  |  0
POO(66.181.183.227) 2022 оны 12 сарын 02

МАН хэзээ ард түмнээ боддог болчихов.Ялагдсан болохоороо матрын нулимас унагалт.

0  |  0
сэджав(66.181.188.217) 2022 оны 12 сарын 01

буруу шийдвэр буцахдаа сэддоржийг аван хайлна

0  |  0
Top