ДАРХАН: Шатахууны агуулахын галд 27-49 насны гурван иргэн нас баржээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 05

Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багт байрлах “ТЭС петролиум” ХХК-ийн шатахууны агуулахад гал гарсан.

Тухайн өдөр дэлбэрэлтэд өртөж, гадаргууд шидэгдсэн нэг ажилтанд эмнэлгийн тусламж үзүүлэх явцад нас барсан бол хоёр ажилтанг резервуарт унасан гэж таамаглаж байсан юм.

Онцгойгийнхон гал түймрийг арванхоёрдугаар сарын 1-ний орой бүрэн унтрааж чадсан бөгөөд сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 2-ны өдрийн 20.00 цагт хоёр ажилтныг шатахууны агуулахаас нас барсан байдалтай олсон байна.

Энэ талаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад “ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн алба хаагчид “ТЭС петролиум” ХХК-ийн шатахуун агуулах нөөцийн саванд үлдсэн АИ-92 бензинийг соруулах ажиллагааг гал гарсан өдрийн 23:25 цагаас эхлэн арванхоёрдугаар сарын 2-ны 20:00 цаг хүртэл явуулсан бөгөөд нийт 372 тонныг соруулж, тухайн компанийн хашаанаас гарган, цагдаагийн хамгаалалтад шилжүүлсэн. Эрэн хайж байсан хоёр хүний цогцсыг түлшний савнаас олсон” хэмээн ярьсан юм.

Түймрийн шалтгааныг одоогоор олж тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд 27-49 насны гурван ажилтан ийнхүү гал түймэрт өртөж, харамсалтайгаар нас барлаа.

Тэдний гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
polkmnoipk(160.152.96.35) 2023 оны 05 сарын 02

Найдвартай компаниас хэрхэн зээл авах талаар миний гэрчлэлийг уншина уу.\n\n Сайн байцгаана уу, би моголд амьдардаг, санхүүгийн асуудалтай байсан тул байшин худалдаж авах шаардлагатай байсан. Би хувийн болон аж ахуйн нэгжийн өөр өөр зээлийн компаниудаас зээл авахыг оролдсон боловч бүтсэнгүй, ихэнх банкууд миний зээлээс татгалзсан. Гэхдээ бурхан хүссэнээр би хувийн зээлдүүлэгчтэй танилцсан бөгөөд тэр надад 75,000 еврогийн зээл өгсөн бөгөөд өнөөдөр би өөрийн гэсэн байшинтай, бизнес эрхлэгчтэй болсон бөгөөд одоо бол би сайн ажиллаж байна. компани зээл авах. барьцаа хөрөнгөгүй, зээлийн шалгалтгүй,

0  |  0
Top