Украины цахилгаан станцуудад пуужин, дроныг илрүүлэх чадвартай камер, заагч төхөөрөмж суурилуулна гэж Киев мужийн Үндэсний цагдаагийн газрын дарга Андрей Небытов мэдэгджээ.
Түүний хэлснээр, төхөөрөмжүүд тодорхой зайд дрон болон пуужин таньж, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системд дохио өгөх аж. “Украин хөгжлийн замаар явж байна. Бидний ард нийслэл Киев хот байна. Энд л аюулгүй байдлыг хангах инновацыг нэвтрүүлэх учиртай” гэж Небытов онцолжээ.
Чернобылийн атомын цахилгаан станцын бүсэд Украинд одоогоор байхгүй ажиглалтын камер суурилуулсан тухай Небытов онцолсон байна. Энэхүү төхөөрөмж нь шөнийн цагаар ч ажиглалт хийх чадвартай гэнэ. Оросын пуужингийн цохилтын улмаас тус улсын эрчим хүчний хангамжийн асуудал хурцдаад байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )