Найруулагч Жеймс Камерон фенүүддээ ДУНД ХУРУУ өгөв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 20

Алдарт найруулагч Жеймс Камерон өнгөрөгч бямба гарагт Лос Анжелес хотноо болсон "Avatar: The Way of Water" киноны арга хэмжээ зохион байгуулагдсан газрын гадаа байсан шүтэн бишрэгчдэдээ дунд хуруу өгчээ. 

Жеймс Камероныг гарч ирэхэд олон тооны шүтэн бишрэгчид нь баяр хүргэн, гарын үсэг авахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Тэднээс төвөгшөөсөн найруулагч шууд машин руугаа яаравчлав. Энэ үед нэгэн шүтэн бишрэгч нь "Fuck Avatar" хэмээн хашхирсан хэмээн эх сурвалжууд дурдаж байгаа бөгөөд Жеймс Камерон түүнд зориулан машиныхаа цонхыг буулган хуруу гаргажээ. 

Дэлхийн алдартай хүмүүсийн гарын үсгийг худалдаалдаг хүмүүс бий. Жеймс Камероныг гадаа хүлээж байсан хүмүүсийн дийлэнх нь жинхэнэ шүтэн бишрэгчид биш, арилжааны зорилгоор тус газарт очсон хүмүүс байсан байх магадлалтай хэмээн зарим хүмүүс тодорхойлжээ. 

Саяхан нээлтээ хийсэн "Avatar" кино нийт 350 сая ам.доллараар бүтжээ. Цацагдсан даруйдаа дэлхийн улс орнуудад борлуулалтаараа тэргүүлж эхэлсэн тус кино өмнөх амжилтаа ахиулах эсэх нь олны анхаарлыг ихээр татаад байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Claudia(41.138.89.206) 2022 оны 12 сарын 21

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com

0  |  0
Top