ДУУЛИАН | Сун Хын Мин, Ким Гу Ын нар болзож байгаа юу?

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 21

Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Сун Хын Мин болон жүжигчин Ким Гу Ын нар болзож байгаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлжээ.  

Энэхүү мэдээлэл цацагдах болсон гол шалтгаан нь хөлбөмбөгийн тамирчин Сун Хын Миний инстаграм хаягаас үүдэлтэй гэнэ. Нэгэн инстаграм хэрэглэгч Сун Хын Мин инстаграм хуудсаараа ихэвчлэн Ким Гу Ыний зураг дээр лайк дардаг болохыг олж тогтоожээ. Тэр дундаа зурагчин Хон Жан Хюний инстаграм хуудас дээрх алдартнуудын зурагаас зөвхөн Ким Гу Ыний зураг дээр л лайк дарсан нь энэхүү цуурхал дэгдэх гол шалтгаан болсон аж. 

Энэ тал дээр жүжигчин Ким Гу Ыний харьяалагддаг "BH" энтертайнментийн зүгээс "Энэ мэдээлэл худал. Тэд уулзаж ч үзээгүй" хэмээх тайлбар өгчээ. 

Одоогоор хөлбөмбөгийн тамирчин Сун Хын Мин ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Claudia(41.138.89.206) 2022 оны 12 сарын 21

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com

0  |  0
Top