Тэмцээний үеэр нүцгэлсэн бүсгүйчүүд эх орондоо ЭСЭН МЭНД ирэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 21

Катарт болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын шатны тоглолт дууссаны дараа Аргентин улсын хөгжөөн дэмжигч бүсгүйчүүд баярласандаа цээжээ нүцгэлсэн нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархжээ. 

Цээжээ нүцгэлсэн хоёр эмэгтэй Катар улсын хатуу хууль, дүрэм журмыг зөрчсөн нь хуулийн хариуцлага хүлээх эрсдэлд оруулаад байсан. Гэсэн ч дэггүй бүсгүйчүүд төрөлх улсдаа эсэн мэнд ирсэн тухайгаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдээлжээ. 

Ное хэмээх бүсгүй өөрийн инстаграм хуудаснаа Испани хэлээр "Намайг хайж ирэхээс нь өмнө онгоц хөөрөх болно" хэмээн хошигножээ. Харин Милубарби "Хөлбөмбөгийн тэмцээнд Аргентинийг дэмжсэн ч Еворд руу буцах гэж байгаадаа баяртай байна" гэжээ. 

Тэд Катарын хатуу чанд сахилга батаас зайлсхийсэн цорын ганц бүсгүйчүүд биш. Бикини өмссөн Хорватын шүтэн бишрэгч Ивана Нолл мөн л ямар нэгэн шийтгэл хүртээгүй байна. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(192.82.80.79) 2022 оны 12 сарын 24

freedom

1  |  0
T(64.119.27.146) 2022 оны 12 сарын 24

G

1  |  1
T(64.119.27.146) 2022 оны 12 сарын 24

G

1  |  0
T(64.119.27.146) 2022 оны 12 сарын 23

G

0  |  0
Top