Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Вашингтонд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзлаа.
Тэрбээр АНУ-ын Конгрессын хоёр танхимын нэгдсэн чуулганд хэлсэн үгэндээ “Украин улс Америкийн цэргүүдийг бидний оронд Украинд байлдуулах гэж хэзээ ч гуйгаагүй. Украины цэргийнхэн Америкийн танк, онгоцнуудыг өөрсдөө удирдах чадвартай гэдгийг та бүхэнд батлан хэлж байна. Манай цэргийнхэн өөрсдөө танк, онгоцнуудыг төгс удирдана” гэжээ.
Владимир Зеленский мөн АНУ, Украины холбоо хориотой байж болохгүй гэдгийг онцолсон байна.
Түүнчлэн АНУ-ын талд хандан Оросын эсрэг хоригийн шахалтаа нэмэгдүүлэхийг уриалжээ.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Вашингтон болон Киев Украины нөхцөл байдал, зөрчилдөөнийг шийдвэрлэхэд ижил алсын хараатай” гэж мэдэгдсэн байна.
Жо Байден түүнчлэн Украинд Patriot зенитийн пуужингийн цогцолборыг өгөхөө мэдэгджээ. АНУ Украины өөрийгөө хамгаалах боломжийг бэхжүүлэхэд тусалж, ялангуяа агаарын довтолгооноос хамгаалах системийг нь дэмжинэ гэдгийг Байден Зеленскийд амласан байна.
Мөн АНУ Украины цэргүүдийг зөв ашиглахад сургах аж. Түүнчлэн АНУ Украинд 1.85 тэрбум ам.долларын нэмэлт тусламж хуваарилсан талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 7 )
Украиныг ч бэрс ,тэрэгний хөлд шиддэг хүү болгож байна даа.
Бусад ороны өнцгөөс харвал оросууд нээрээ орк шиг байгаа харин манайх тархиа 70 жил угаалгацан нөхдүүдэд юү гэж харагдаад байгаан гэхдээ нэг ойлгомжтой юм орос бүх тал дээр үнэхээр хоцрогдсон байна цэрэг арми харилцаа холбоо технологи зохион байгуулалт за тэгээд өөр юү гэдэнийн бүх тал дээр угаасаа хол хоцрогдсон байсан даа
Энэ алиа салбадайг Америкийн ерөнхийлөгч их л эрхлүүлэх юм даа. Америк Украйнаас юу хүсээд байна вэ?
Dainaa zogsooh talaar ehleed yaridagguu yumuu.
busdyn khurunguur ekh oron , ard tumnee zowooson durak khoshin shogiin jujigchin ,
busdyn khurunguur ekh oron , ard tumnee zowooson durak khoshin shogiin jujigchin ,
busdyn khurunguur ekh oron , ard tumnee zowooson durak khoshin shogiin jujigchin ,