Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өчигдөр (2022.12.21) болсон "Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсголд оролцох үеэрээ сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах мэдээллийг өглөө.
-"Эрдэнэс Тавантолгой"-н “Нүүрсний хэрэг”-т холбоотой 30 хүн “Чалко” компанитай холбоотой юу? Ийм хардлага байна?
-Энэ хэрэгт эрүү үүсгээд нотлох баримтыг тогтоох ажиллагаа ид явж байна. Нотлох баримт байгаа бол шалгагдана. Энэ хүрээнд асуудал шийдэгдэнэ.
-Зарим хүн Тавантолгойг хаана байдгийг ч мэдэхгүй гэж яриад яваа. Үнэхээр гэмгүй хүмүүсийг та нар шалгаж байгаа юм уу?
-Хувь хүний хариулж байгаа хариултад би тайлбар өгөх боломжгүй. Би хуулийнхаа хүрээнд л хариулна.
-Н.Удаанжаргалтай холбоотой хүн шалгагдаж байгаа юу?
-Шалгагдаж байгаа.
-“Нүүрсний хэрэг”-т нийт хэчнээн хавтаст хэрэг байгаа вэ, тоон баримт хэлнэ үү?
-53 хүн холбогдсон 17 хэрэг шалгагдаж байна. Бүртгэлтэй 22 хэрэг шалгагдаж байна.
-2013 оноос хойш гэхээр Чалкогийн нүүрсний гэрээ үүнд хамаарах уу?
-Хэрэг бүртгэлийн хэрэг дотор нотлох баримтыг цуглуулах ажил явагдаж байгаа. Энэ дагуу шалгагдаад гараад ирвэл гэм буруугийн асуудал яригдана.
-Ерөнхий сайд байсан гурван хүнийг шалгаж байгаа нь нүүрсний хэрэг үү, өөр хэрэг үү?
-Шалгагдаж байгаа асуудлаар прокуророос зөвшөөрөл авсаны үндсэнд мэдээлэл өгөх боломжтой. Түүнээс би яллагдагчаар татагдсан хэн нэг хүнийг зарлаад, эсвэл яриад байх боломж байхгүй.
-“Нүүрсний хэрэг”-т УИХ, Засгийн газрын долоон гишүүнийг шалгаж байгаа нь үнэн үү?
-“Нүүрсний хэрэг”-т холбогдуулан АТГ шалгах гэж байна гэж би ойлгосон, саяын нээлттэй хэлэлцүүлэгт. Би зарлаагүй.
-Прокурор зөвшөөрөл өгөөгүй байхад шалгаж гэж байна гэсэн үг үү?
-Энэ асуудлыг энд ярихгүй. Би хэлээд байна шүү дээ, жагсаал цуглааны хурцадмал байдал үүссэн. Жагсаал, цуглаанаас хүмүүсийн нэрийг зарлахыг шаардсан. Гэм буруу нь бүрэн тогтоогдоогүй хүмүүсийг прокурор мэдээлэхгүй. Харин АТГ эхний ээлжид энэ хүмүүсийг холбогдуулан тайлбар авна, гэрчийн мэдүүлэг авна гэсэн хүмүүсээ зарлалаа гэж ойлгож байгаа.
-Цаана нь байгаа эзэд, холбогдогчдыг хэлж болох уу?
-Тэрийг мөрдөх байгууллага хэлнэ. Тэр байгууллагуудаас хэвлэлийнхэн тодорхой мэдээллийг авахаар хүсэх эрхтэй. Та бүхэн мэдээлэл авах эрхтэй.
-Прокуророос зөвшөөрөл хүсэхэд та зөвшөөрөл өгөх юм уу?
-Зөвшөөрөл өгөхийг би шийддэггүй. Хэрэг хянаж байгаа прокурор нь зөвшөөрөл өгөх, эсэхийг шийднэ. Бололцоотой өрөөнд нь мэдээлэл өгөх зөвшөөрөл нь прокуророос ирээгүй байна. Прокурор хянаж үзэж байгаад шийднэ. Ерөнхий прокурор зөвшөөрөл өгдөг мэт ташаа мэдээлэл яваад байна. Хэрэг бүртгэлтийн хэрэг ч бай, мөрдөн байцаалтын хэрэг ч бай тухайн хэргийг мөрдөж байгаа мөрдөгч, тухайн хэргийг хянаж байгаа прокурор хэний ч нөлөөнд орохгүйгээр шийддэг.
-Хятадаас нүүрсний хулгайн асуудалд холбоотой хүмүүсийн нэрийг прокурорын байгууллагад ирүүлсэн үү?
-Хятадаас ямар ч нэр ирээгүй. БНХАУ руу 2019 онд хоёр эрхзүйн туслалцаа хүссэн. 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр нэг эрхзүйн туслалцаа хүссэн. Хариу нь ирээгүй байна. 2019 оны есдүгээр сарын 6-ны өдөр нүүрстэй холбоотой хил гааль, тээвэртэй холбоотой асуудлаар өгсөн хүсэлтийн хариу сая ирсэн. “Нүүрстэй холбоотой хэрэг дээр хилийн цахим бүртгэлүүдэд тодорхой зарим өөрчлөлт орсон учраас энэ мэдээллийг өгөх боломжгүй байна” гэсэн.
-УИХ-ын гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт оруулж ирэх үү?
-Бид ямар байдлаар мөрдөх байгууллагын ажлыг явуулдаг вэ гэвэл, мөрдөх байгууллагын ажиллагааны үр дүнд бий болсон, тухайлбал УИХ-ын тухай хуулийн 9.8-д заасан зайлшгүй саатуулах, цагдан хорих, үзлэг, нэгжлэг хийх шаардлага үүссэн үед л УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирнэ. Гэхдээ энэ бол мөрдөх байгууллагын саналыг үндэслэж оруулдаг. Одоогоор ийм байдал үүсээгүй байна.
-Шүүх рүү шилжихээр нэр зоогдсон 82-81 хүний асуудал яригдаж байсан. Эрхийг түдгэлзүүлэх хэдэн гишүүн энэ дотор байна?
-Гишүүний эрхийг түдгэлзүүлж шийдэх нь байна, түдгэлзүүлэхгүй шийдэх нь ч байна. Та бүхэн өмнө нь шүүхэд шилжсэн гишүүдтэй холбоотой хэргүүдээс анзаарсан байх. Одоо бол үндсэндээ улс төрд нөлөө бүхий таван хүн байна. 87-оос зургаа нь байгууллага, 81 нь хувь хүн байгаа. Хувь гэхээс илүү албан тушаалтан.
-Нөлөө бүхий гэдэг нь гишүүн үү, сайд уу, Тодруулахгүй юу?
-Нөлөө бүхий гэдгийг та бүхэн мэдэх байх. Эрүүгийн хуульд ч, Авлигын хуульд ч заасан, ер бүх зүйлд байгаа шүү дээ. Прокурорын шийдвэр гараагүй байна. Энэ хэргийг аравдугаар сард АТГ-аас прокурорт шилжүүлсэн. Одоогоор хянаж байна. Хянахад хугацаа шаарддаг. 463 хавтаст хэргийг прокурор хянаж байна. Прокурор, мөрдөгчөөс шалтгаалахгүй маш олон зүйлүүд байна. Заавал оролцогчийн хүсэлт, гомдлыг хянаж үзэх ёстой. 463 хавтаст хэргийг 350 оролцогчийн гомдол хүсэлтийг хянах ажиллагаанууд явагдсан. Дээр нь 62 эдийн засгийн шүүх шинжилгээ хийсэн. Үүнд хугацаа шаардагдсан. Одоо бол прокурор хянаж байна.
-Шалгаж байгаад хэрэгсэхгүй болсон хэдэн хэргийг сэргээн шалгаж байгаа вэ?
-15 хэргийг сэргээн шалгаж байгаа.
-Хэрэгт шалгагдаж байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга хил давсан. Мөрдөгч үзэмжээрээ шийдсэн байна гэсэн тайлбар байгаа. Гэтэл тэр хүн шүүх хуралдаанд оролцох хүртэл гадаадад байж болох нөхцөл бий гэж АТГ үзэж байгаа юм байна. Энэ хооронд ажиллагааг үргэлжлүүлэн байцаалт авах бол яах вэ?
-Прокурор мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлдэггүй. Зөвхөн хяналт тавьдаг. Тиймээс хэлэх боломжгүй. Гадаадад байх эсэхийг шалгаж байгаа нөхцөлөөр шийднэ.
-Хувийн батлан даалт уу, оргосон юм уу?
-Мөрдөгч хэргийн нөхцөл байдлаас хамаарч зургаан төрлийн таслан сэргийлэх арга хэмжээнээс аль нэгийг авдаг. Тэр хүн өөрөө хуулийнхаа хүрээнд шийдвэр гаргадаг.
-Ерөнхийлөгчийн зүгээс Тамгын газрын дарга Я.Содбаатараар дамжуулан Ерөнхий сайд асан Сү.Батболдын шалгагдаж буй хэргийн талаар мэдээлэл авах хүсэлтийг танд өнгөрсөн тавдугаар сард өгүүлжээ. Та хариуг өгсөн уу?
-Би тэрийг тодотгож хэлье. Яллагдагчаар татсан хэрэг байхгүй. Миний ойлгосноор иргэний хэрэгтэй холбоотой асуудал байсан. Эрүүгийн хэргийг прокурор хэн нэг хүний гомдлоор авч үздэг. Буруутай бол хэрэг үүсгэх, буруугүй бол хэрэгсэхгүй болгодог. Иргэний хэрэг бол тухайн шатны прокурорын газар бие дааж шийддэг. Тиймээс Нийслэлийн прокурорт нэхэмжлэл ирсэн байна гэж ойлгосон. Тэр зүйл дээр нь тухайн үед нийслэлийн прокурор тайлбарыг өгсөн байх гэж бодож байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 8 )
zaulchi
china ta nartaa zuuraldaxgyi dee erguu muny
Todorhoi hariult ugsund bayrlalaa. Mash olon hun oroltsson eedreetei hereg uchraas nariin zuilsiig hamaagui helj bolohgui baih. Ajild ni amjilt husey. Shudarga ajillana gdegt itgeltei baina
shaa
Энэ бүтэхгүй. Суудлын бөглөө, эздийнхээ хоточ банхар, хэргийг утаа болгон замхруулагч л юм байна даа.
Ystoi tdhoi hariult ugjee. Manaihan iim huulichaa tusheed ywbal ih ymni ard garna shudraga hun bnaa. Demjij bna shuu.
Нүүрсний хэрэгтэй холбоотой 53 хүнд холбогдсон 17 хэрэг шалгагдаж байна. Бүртгэлтэй 22 хэрэг шалгагдаж байгаам байна, Манай хууль хяналтынхан элрүүлчих байх Манай Ерөнхий Прокурорт нэг тийм мужик зарчимч зан харагдаад байна хэнээс ч айдаггүй юуг ч даваад гардаг!\nАмжилт хүсэе
Монголын Дон Керилон Мояа Халтмаагийн Баттуга гэгч Боссуудын босс хэний ч ойртохоос айдаг МАН-ын ЗГ бүүр ч чадахгүй\nнамаараа түүнээс айж байгаа нөхөрт манай Ерөнхий Прокурор маань зоригтой, ширүүхэн арга хэмжээ авч байгаа юм байна даа Жээнкоо маань Өмч хувьчлалын булхай,\nТөрийн сангуудаас хамаарал бүхий компаниудаараа авсан зээл,\nХөгжлийн банкнаас авсан зээл,\nТөмөр замын мөнгө,\nНүүрсний хулгай, \nОффтэйк гэрээг улсын нууцад хууль бусаар оруулсан хэрэг гээд Тэр \nЗангиагаа зүүж гутлаа тослоод\nхүссэнээ хулгайлдаг улсаа тонон дээрэмддэг, хэн ч түүнд хариуцлага хүлээлгэж чадахгүй байсан бол Ерөнхий