Малчид тээвэрчдийн анхааралд: Хоёр хоног их хэмжээний цас орно

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 24

Ойрын 2 хоногтоо агаарын температур өмнөх хоногуудаас бага зэрэг дулаарах хэдий ч 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орох цаг агаарын нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна. Иймд:

  • Зам засвар арчлалтын байгууллагууд бэлтгэл, бэлэн байдлаа хангах

 

  • Авто тээвэрчид техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж хөдөлгөөнд оролцох

 

  • Замд халтиргаа гулгаа үүсэх

 

  • Даваа гүвээ цасанд хаагдах зэрэг хүндрэл, нөхцөлүүд үүсэж болзошгүй тул цаг агаарын нарийвчилсан мэдээгээ тогтмол харж, болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
х (122.201.23.219)  2025 оны 03 сарын 13

Давсны нөөц байгаа юу. Хотын гудамж хүнд болох нь ээ. Ахиухан цөөц бэлтгэж болдогүй юм байх даа.

1  |  0
зочин (203.23.199.178)  2025 оны 03 сарын 13

Урьдчилан анхааруулаад байна шүү. Болж өгвөл ийш тийш явахгүй байгаарай. Зайлшгүй явах тохиолдолд эрсдлээ маш сайн тооцож, бэлтгэлээ сайн хангаарай.

1  |  0
Top