
Америкийн жүжигчин, дуучин, Холливудын 1940-1950-иад оны хурц од Ава Гарднер энх тунх байсан бол 100 жилийн ойгоо тэмдэглэж байх ёстой байлаа.
Тэрээр Холливудын түүхэн дэх хамгийн агуу жүжигчдийн жагсаалтад багтсан.
Түүнийг хорь дугаар зууны Хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйн нэгээр нэрлэдэг байв.
Ава Гарднерыг “Сахиусан тэнгэрийн царайтай, Дарь эхийн биетэй” гэж хэлдэг байв.
Гарднерын замнал 1940 онд эхэлжээ.
1950-иад онд түүнийг “Дэлхийн хамгийн тачаангуй амьтан” гэсэн уриан дор сурталчилдаг байлаа.
“Килиманжарогийн цас” (1952), “Могамбо” киноны гол дүрд тоглож, Оскарт нэр дэвшсэн нь замналынх нь оргил үе байлаа. Мөн BAFTA, Алтан бөмбөрцөг шагналд дэвшиж байв.
Ава гурван удаа гэрлэсэн. 1941-1943 онд кино од Микки Руни, 1945-1946 онд жаз хөгжмийн хаан Арти Шоу, 1951-1957 онд дуучин Фрэнк Синатратай гэр бүл байсан юм.
Тэрээр 1990 онд уушгины хатгалгаагаар 68 настайдаа насан эцэслэсэн. Сүүлийн үг нь “Би маш их ядарлаа” байв.
Сэтгэгдэл ( 0 )