БНАСАУ-ын хэсэг дрон хоёр Солонгос хоорондын хилийг давсан талаар Сөүлийн зүгээс мэдэгджээ.
Сөүлийг албаны хүний мэдэгдсэнээр Хойд Солонгосын дронууд өнөө өглөө /2022.12.26/ 10:25 цагт Өмнөд Солонгосын цэргийнхэн үл танигдах хэд хэдэн объектыг илрүүлсэн нь хилийн орчимд гарч ирсэн нисгэгчгүй аппаратууд байжээ.
БНСУ-ын цэргийнхэн уг дронуудын зүг рүү сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, байлдааны хөнгөн онгоц “КА-1”-ийг илгээсэн байна. Гэхдээ тодорхойгүй шалтгаанаар уг онгоц сүйрчээ.
Сэтгэгдэл ( 0 )