ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 07

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

 

2023 оны нэгдүгээр сарын 07-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар  цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Төв болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө Увс нуурын хотгороор -31...-36 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Халх голын хөндийгөөр -27...-32 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -23...-28 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -12...-17 градус, бусад нутгаар -17...-22 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгороор -21...-26 градус, Байдраг, Завхан, Идэр, Тэс, Туул голын хөндийгөөр -13...-18 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр -1...+4 градус дулаан, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25...-27 градус, бусад хэсгээр -18...-20 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ.  Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно.  Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -23...-25 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

 

2023 оны нэгдүгээр сарын 12-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 10-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top