“Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөр Хөгжлийн банкны зээлээр казино тоглов уу!

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 16

УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2023.01.16) эхэлж байна. Сонсгол нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд үргэлжилнэ. 

Сонсголын эхэнд “Бэрэн групп”-ийн 38,8 сая ам.доллар зээлийн зарцуулалтын талаар шинжлэн судалж байна. Зээл олгохдоо барьцааны шаардлага хангаагүй, өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн байхад “Бэрэн групп”-т давуу байдал үүсгэн, зээл нэмж олгосон талаар шинжээч танилцуулсан. Мөн нийтдээ 4,4 сая ам.долларыг тодорхойгүй байдлаар зарцуулсан талаар мэдээлсэн.

Өнөөдрийн сонсголд "Бэрэн групп" ХХК-ийн асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг, "Бэрэн групп" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр нар оролцож байгаа юм. 

Хурал даргалагч Б.Энхбаярын зүгээс “Бэрэн групп”-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөрөөс Хөгжлийн банкнаас зээлсэн зарим санхүүжилтийг ямар учраас өөрийн данс руу шилжүүлж авсан талаар асуухад “Арматурын үйлдвэртээ тоног төхөөрөмж авах санхүүжилтэд зарцуулсан” хэмээн хариулав. 

Мөн “Бэрэн групп”-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр "Би казино тоглодоггүй" гэж ярьсан ч Макаогийн болон Сингапурын казиногийн АТМ-ээс 2018 онд 1,5 сая ам доллар гарган авсан талаар хурал даргалагч Б.Энхбаяр мэдэгдэв.

"Бэлнээр авсан мөнгөө та өөрөө авсан уу үгүй юу гэх асуултыг хурал даргалагч тавихад "Энэ асуудлыг АТГ шалгаж байгаа тул хариулах боломжгүй" гэсэн тайлбарыг “Бэрэн групп”-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр өглөө.

Харин "Зээл авахад туслалцаа үзүүлсэн улс төрд нөлөө бүхий этгээд бий юу" гэсэн асуултад тэрбээр "Гангийн үйлдвэрийг бүх хүн дэмждэг" гэж хариуллаа. 

Мөн тэрбээр "Би Л.Бадамжунайг танина, Архангай аймгаас сонгогдсон, улс төрд нөлөө бүхий хүн. Түүнтэй Сингапурт тааралдаж байсан” гэх мэдээллийг өгөөд байна. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.72.191) 2023 оны 01 сарын 17

Мөрийтэй тоглоом донтуулдаг гэсэн, зээл аваад тоглоод дуусгасан юм байна л даа

1  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 01 сарын 17

bux yumyg xuraagaad l buudchik

2  |  0
нарангэрэл(66.181.160.13) 2023 оны 12 сарын 26

гангийн үйлдвэр барьсан ч гэх шиг Дархан хотод тэр үйлдвэр чинь хэрэгтэй байгаа юм тэрнээс биш хаа хамаагүй хөдөө газар бариад байдаггүй шүү зүгээр төрөөс хулгайлсан мөнгөө төл

3  |  0
зочин(202.72.240.53) 2023 оны 12 сарын 26

зээл аваад тоглодог лаларуудыг зээл олгосон нөлөөлсөн улс төрчидөй нь хамт шоронд хатааж зээлийг нь төлүүлэх хэрэгиэй тусгай шорон бий болгож энэ новшнуудыг хүнд ажил хийлгэж махын зулгаах цхг нь болсон Энхбаяр гишүүнд амжилт нэгч гэсэн шудрага хүн байгаад баярлаж байна

4  |  0
kkkk(220.255.95.140) 2023 оны 01 сарын 16

УЛС ТӨРЖСӨН ЖҮЖиг

0  |  1
Zov(202.126.89.233) 2023 оны 01 сарын 17

Harin ch ih teslee, odoo tsag ni bololgui yahav ovoo. Shorondoo tavtai moril lalaraa

2  |  0
мөнгөө төлнөө л гж б(220.255.95.140) 2023 оны 01 сарын 17

гангийн үйлдвэрийг нь бариулаачээ...дарамтлаад байхаар...ямарч байсан үйлдвэрээ босгоод төлчих биз.хулгайлчихсан биш

0  |  1
lalar(103.212.116.126) 2023 оны 01 сарын 17

ene muu lalr badamjunaitai kasino toglood l yavj bsan blgui

2  |  0
Top