ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -20 хэм хүйтэн байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 21

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 21-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, 22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.

 

2023 оны нэгдүгээр сарын 21-ний 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,  өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс зүүн хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Байтаг Богд орчим, Идэр, Тэс, Эг, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр -34...-39 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон,  Хараа, Ерөө,  Туул голын хөндийгөөр -29...-34 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр -15...-20 градус, бусад нутгаар -23...-28 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -22...-27 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -18...-23 градус, Алтайн өвөр говь орчмоор -4...-9 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -31...-33 градус, бусад хэсгээр -26...-28 градус, өдөртөө -18...-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө -34...-36 градус, өдөртөө -22...-24 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө -35...-37 градус, өдөртөө -20...-22 градус хүйтэн байна.

 

2023 оны нэгдүгээр сарын 26-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

22-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 25-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

22-ноос хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -45...-50 градус, өдөртөө -30...-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -26...-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -19...-24 градус, бусад нутгаар шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -23...-28 градус хүйтэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top