Парис Хилтон тээгч эхийн тусламжтайгаар анхны хүүхдээ өлгийдөн авлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 25

 

Шоу бизнесийн ертөнцийн хатан хаан гэгддэг байсан Парис Хилтон тээгч эхийн тусламжтайгаар анхны хүүхдээ өлгийдөн авчээ. 

Энэ жил 41 нас хүрч байгаа тэрээр "People" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би ээж болохыг мөрөөддөг байсан. Картер бид хоёр нэг нэгнээ олсондоо маш их баяртай байгаа. Бид хамтдаа нэгэн гэр бүл болж байгаад баяртай байна. Бидний зүрх бяцхан хүүгээ хайрлах хайраар дүүрээд бараг л дэлбэрэх гэж байна" гэжээ. 

Хосууд 2021 оны арваннэгдүгээр сард гэрлэсэн. Энэ үеэрээ тээгч эхийн тусламжтайгаар хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа тухайгаа ярьж байсан удаатай. Хүүхэдтэй болох нь түүний хувьд асуудал байсаар ирсэн. Гэрлэсэн цагаасаа хойш ихэр хүүхэдтэй болох хүсэлтэй байгаа тухайгаа дурдсаар байсан тэрээр эцэст нь ийнхүү ээж болж, мөрөөдлөө биелүүлжээ. 

Одоогоор хосууд хүүгээ хэзээ төрүүлсэн болох нь тодорхойгүй байна. Түүний нөхөр Картер Реум 41 настай. Өмнөх найз бүсгүйгээсээ 10 настай охинтой болсон тэрээр охиноо үргэлж дэмждэг хэмээн ярьжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top