Турк, ОХУ, Сирийн төлөөлөгчид хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 03

Турк, ОХУ, Сирийн төлөөлөгчдийн хэлэлцээ ойрын хугацаанд болох талаар Туркийн Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна.

Гурван улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгчид ойрын хугацаанд өнгөрсөн арванхоёрдугаар сард Москвад болсон болсон хэлэлцээний үргэлжлэлийг техникийн түвшинд хийх аж.

Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акар “Манай төлөөлөгчид ойрын хугацаанд техникийн түвшинд хэлэлцээ хийнэ” хэмээн дээрх мэдээллийг баталжээ.

Москвад өнгөрсөн арванхоёрдугаар сард сүүлийн 11 жилд анх удаагаа Турк, Сирийн Батлан хамгаалахын сайд нарын хэлэлцээ болсон юм. 2011 онд Сирид иргэний дайн эхэлсэн билээ. Үүнээс өмнө Турк улс Сиритэй нягт харилцаатай байсан юм.

Дайн эхэлснээс хойш Турк, Сирийн харилцаа хэцүү болсон ч сүүлийн хэдэн долоо хоногт хоёр тал харилцаагаа алхам алхмаар хэвийн болгож эхэлжээ.

Турк, ОХУ, Сирийн Батлан хамгаалахын сайд нар өнгөрсөн сард Москвад уулзахдаа гурван талын комисс байгуулахаар тохиролцсон билээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top