Ж.Боррель: Жилийн өмнө Киев зэвсэг гуйхад ЮУ ГЭХЭЭ мэдээгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 03

Европын Холбооны гадаад бодлогын албаны дарга Жозеп Боррель “Der Standard” хэвлэлд ярихдаа “2022 оны нэгдүгээр сард Украины талын цэргийн тусламж үзүүлэх гуйлтад хариулахад хэцүү байсан” гэжээ.

Жилийн өмнө түүнийг Донбасст очоод буцахад нь Киевт Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль “Довтолгоо ирж байна. Та нар манай талд байлдахаар ирэхгүй гэдгийг бид мэдэж байгаа” гэж хэлсэн байна.

Жозеп Боррель ярихдаа “Денис Шмыгаль надаас Европын Холбоо Киевт өөрийгөө хамгаалахад шаардлагатай зэвсэг өгөх эсэхийг асуусан. Үнэнээ хэлэхэд би юу гэж хариулахаа мэдэхгүй байсан. Яагаад гэвэл Европын шийдэмгий байдал хэр хүчтэй байхыг би мэдэхгүй байлаа. Гэхдээ өнөөдөр би хариултаа амархан олно” гэсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top