Их Британийн Засгийн газар Сирийн эсрэг тавьсан хоригийг нь зөрчилгүй хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломж олгосон хоёр лиценз олгожээ.
Их Британийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсанаар, эдгээр лиценз нь хүмүүнлэгийн тусламж үзүүлэх бүрд тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр тусламжийг шуурхай хүргэх боломжийг бүрдүүлж байна. Их Британийн Сирийн дэглэмийн эсрэг тавьсан хориг арга хэмжээнд хүмүүнлэгийн тусламж, хүнс болон эм хэрэгсэл багтаагүй ч онцгой нөхцөл байдалд тухайн бүрд зөвшөөрөл шаардах нь тохиромжгүй гэдгийг Их Британийн тал хүлээн зөвшөөрчээ.
Тус лиценз хагас жил хүчин төгөлдөр үйлчилнэ. Ингэхдээ Сирийн Ерөнхийлөгч Башар Асад болон түүний дэмжигчдийн эсрэг тавьсан хориг арга хэмжээ хүчин төгөлдөр хэвээр үлдэх юм.
Сэтгэгдэл ( 0 )