Японы Сансар судлалын агентлаг Кагошима муж дахь Танэгашима сансрын буудлаас хөөргөсөн Х3 пуужингийн туршилт бүтэлгүйтэж, пуужингаа нисэх үед нь устгажээ.
Хүнд пуужингийн нислэг амжилтад хүрэхгүй нь тодорхой болсны дараа пуужинг устгах дохиог илгээсэн байна. Тус агентлаг пуужингийн хоёр дахь хэсгийн хөдөлгүүр ажилласан эсэхийг баталж чадаагүй байна.
Хоёрдугаар сард явуулсан туршилт мөн бүтэлгүйтэж байсан билээ. Тухайн үед пуужин газраас хөөрч чадаагүй юм.
Н3 пуужинг анх 2020 онд хөөргөхөөр төлөвлөж байсан ч хөдөлгүүрт нь асуудал гарсан тул хойшлуулж байжээ. Н3 нь Японы хамгийн том буюу уртаараа 63 м пуужин ба шингэн түлшээр ажилладаг байна.
Сэтгэгдэл ( 0 )