Японы сакэний экспорт 2022 онд 18.2 хувиар өсөж, дээд хэмжээнд хүрлээ гэж Киодо агентлаг мэдээлжээ.
Японы хоолны соёл дэлгэрэхийн хэрээр сакэний экспорт сүүлийн 13 жил дараалан өсөж байна. 2022 онд Япон нийт 340 сая ам.долларын үнийн дүн бүхий сакэ экспортолжээ. Сакэний хамгийн том худалдан авагч нь БНХАУ бол хоёрт АНУ орж, БНСУ болон Зүүн өмнөд Азийн орнууд удаалсан байна. Сакэ үйлдвэрлэлийн салбарт залуу компаниуд хүч түрэн орж ирж байна. Тэд уламжлалт идээ ундаа хэрэглэх соёлоо гадаадад хөгжүүлэх тэргүүн зорилго тавин ажиллаж байна хэмээн Киодо онцолжээ.
Япон улсад нийт 1500 орчим сакэ үйлдвэрлэгчид үйл ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )