Тэтгэврийн шинэчлэлийн эсрэг жагсаалаас 200 ГАРУЙ хүнийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 17

Парист тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэн жагсагчдаас хамгийн багадаа 217 хүнийг баривчилжээ.

Францын нийслэл хотын төвд болж буй тэтгэврийн шинэчлэлийн эсрэг жагсаалд оролцогчдоос 73 хүнийг баривчлаад байгаа талаар өмнө нь “Le Figaro” сонин мэдээлж байсан юм.

Францын эрх баригчид гуравдугаар сарын 16-нд тэтгэврийн шинэчлэлийн төслийг Доод танхимын санал хураалтгүйгээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Уг шийдвэрийг гүйцэтгэх засаглал гишүүдийн зөвшөөрөлгүйгээр ямар ч хуулийг батлах эрхтэй гэсэн Францын Үндсэн хуулийн дагуу гаргажээ.

Тэгвэл Үндэсний хурлын гишүүд үүнийг эсэргүүцэн Ерөнхий сайд Элизабет Борныг огцрохыг шаардсан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(192.82.90.232) 2023 оны 03 сарын 17

Украйнд газар нутгаа харийн түрэмгийлэгчдээс хамгаалах дайн ид өрнөж байхад гадны буюу оросын хатгаасаар цалин, тэтгэвэр нэмүүлнэ л гээд жагсаад байдаг, оросын фсб ч сайн ажиллах юм аа.

0  |  0
Top