Донецкт Украины Зэвсэгт хүчнийхний хаясан минад хоёр хүн өртөж, гэмтжээ.
“Лепесток” гэх хориотой минад өртсөн хоёр хүн настай эрэгтэй хүмүүс аж. Энэ тухай Украины Дайны гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг хянах, зохицуулах нэгдсэн төв дэх Донецкийн төлөөлөгчийн газар мэдээлсэн байна.
Үүний өмнө Донецкийн хүний эрхийн бүрэн эрхэт төлөөлөгч Дарья Морозова НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд тавьсан илтгэлдээ “Украины арми өнгөрсөн оны долоодугаар сараас хойш “Лепесток” хориотой мина ашиглаж, 90 гаруй хүнийг дэлбэлсэн” гэж мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )