Чех Украинд зэвсэг нийлүүлэх боломжгүй боллоо гэв

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 23

Чехийн Ерөнхийлөгч Петр Павел “Чех улс Украинд зэвсэг нийлүүлэх асуудлаар өөрөөс хамаарах бүх зүйлээ хийсэн ч цаашид зэвсэг нийлүүлэх боломж үлдсэнгүй” гэж “Süddeutsche Zeitung” сонинд ярьжээ.

Чех улс Украинд зэвсэг нийлүүлж тусалж байсан ч одоо боломжгүй болж, ажиллах хүчний хомсдолоос болж сум үйлдвэрлэхэд асуудал тулгарч магадгүй байгаа аж.

Чехийн Ерөнхийлөгч өмнө нь энэ жил Украины сөргөлдөөнд ямар нэгэн эргэлт болох ёстой гэж үзэж буйгаа хэлсэн билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн үнэн үнэн(103.57.95.165) 2023 оны 03 сарын 27

Эргэлт гарахгүй дэмий нөхдийн төлөө улсаа баллахаас эмээж дээ.Ухаантай л бна.Ерөнхийлөгч болоод удаагүй,натогийн хүчний генерал хүртэл явсан хүн ш дээ.Орос Хятадын нөхөрлөл олон орны удирдагч нарт ухаарал ойлгуулж эхэллээ дээ.АНУ-гийн ноёрхол эцэс болох зүгтээ эргэлтгүй явлаа.

6  |  0
Top