ОХУ-ын Цэргийн баруун тойргийн танкчид Донбасс дахь Украины армийн түшиц газрыг устгасан талаар Оросын талаас мэдээлжээ.
Цэргийн баруун тойргийн “Прорыв” Т-90М танкийн баг Украины армийн Донбасс дахь түшиц газрыг устгасан талаар танкийн ротын командлагч мэдээлсэн байна. Жижүүрлэж байсан танкийн баг байлдааны даалгавар гүйцэтгэж, дайсны хүн хүчинд галын хохирол учруулсан гэж уг мэдээлэлд өгүүлжээ.
Гал Оросын байрлалаас 1 км-ийн зайд байсан Украины зэвсэгт хүчний түшиц газрыг оносон байна.
Оросын арми мөн Т-14 “Армата” танкийг Украины цэргийнхний байрлал руу гал нээхэд ашиглаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )