Киев болон Украины хэд хэдэн мужид АГААРЫН ТҮГШҮҮР зарлав

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 18

Украины нийслэл Киев хот болон Житомир, Винницк, Одесс, Чернигов, Черкаск, Кировоград, Полтавск, Сумск, Николаевск, Харьков, Днепропетровск мужуудад өнөө өглөө /2023.05.18/ агаарын түгшүүр зарлажээ.

Иргэдэд сэрэмжлүүлэх албан ёсны эх сурвалжийн мэдээллээр агаарын түгшүүрийн дохио мөн Херсон, Запорожье мужийн Киевийн хяналтад байгаа хэсэгт дуугарч байгаа аж.

Украины хэвлэлүүд үүнээс өмнө Харьков хот болон Харьков муж, Одесст дэлбэрэлт болсон талаар мэдээлсэн билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.40.57) 2023 оны 05 сарын 18

Oros Ukraind dain zogsoosoi .Dayn delhiid enkh taina amar amgalan togtoh boltygai .

0  |  0
Zochin(202.126.89.172) 2023 оны 05 сарын 18

Ene dain duusaasai !! Oros , Ukraina enhiin heleltseer hiigeesei !! Dain bol huseh zuil bish

1  |  0
Top