Хирошимад “Их 7” бүлэг Зеленскийтэй хэлэлцээ хийнэ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 18

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Японы Хирошима хотноо энэ сарын 19-21-нд болох “Их 7” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцох боломжийг үгүйсгэхгүй байна гэж Киодо агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.

Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Игорь Жовквагийн мэдэгдсэнээр, Зеленскийн Хирошимад очих эсэх нь цэргийн ажиллагаа болж буй бүс нутаг дахь нөхцөл байдлаас шалтгаална.

АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Жейк Салливан, “Их 7” бүлгийн орнуудын төрийн тэргүүн нар Хирошима хотноо Зеленскийтэй хэлэлцээ хийхээр төлөвлөж байна хэмээн мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top