Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй тус улсын Зэвсэгт хүчний нисгэгчдийг “F-16” сөнөөгч онгоц жолоодоход сургах талаар ярилцжээ.
Марк Рютте Твиттер хуудсандаа “Украины Ерөнхийлөгчтэй ярилцахдаа Амстердам Украинд шаардлагатай бүх тусламжийг үзүүлэхэд бэлэн байгааг хэллээ” гэж бичсэн байна. Нидерланд улс агаарын довтолгооноос хамгаалах системээс эхлээд нисгэгчдийг сургах хүртэл тусламж үзүүлэхэд бэлэн байгаа аж.
Пентагоны тэргүүн Ллойд Остины мэдэгдсэнээр Дани болон Нидерланд улс Украины зэвсэгт хүчний нисгэгчдийг “F-16” сөнөөгч онгоц жолоодоход бэлтгэх Европын эвслийг тэргүүлэх аж.
Түүнчлэн Нидерланд улс АНУ-аас Украины нисгэгчдийг сөнөөгч онгоц жолоодоход бэлтгэх зөвшөөрөл авсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Haha..