ЦАГ АГААР: Улаанбаатарт 28 хэм дулаан байна

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 11

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар 30 градус давж халж, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй наршилт, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2023 оны зургаадугаар сарын 11-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр,  нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, өдөртөө Алтайн уулархаг нутаг, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +2...+7 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +8...+13 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +12...+17 градус, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +20...+25 градус, Их нууруудын хотгор, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32...+37 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +11...+13 градус, өдөртөө +27...+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.

 

2023 оны зургаадугаар сарын 16-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд  баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи 12-нд Алтайн салбар уулсаар, 13-15-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +33...+38 градус, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. 13-нд баруун аймгуудын нутгаар,14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top