ЦАГ АГААР: Наадмын өдрүүдээр ахиухан хэмжээний бороо орно

2023 оны 07 сарын 11

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Баяр наадмын өдрүүдээр буюу 11-нд төвийн аймгуудын нутгаар, 12-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 2023 оны долоодугаар сарын 11-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +7...+12 градус, говийн аймгуудын нутгаар +20...+25 градус, Алтайн өвөр говь болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +17...+22 градус, бусад нутгаар +12...+17 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +14...+19 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +24...+29 градус, говийн бүс нутгийн нутгийн өмнөд хэсгээр +29...+34 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +14...+16 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно.  Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.  Шөнөдөө +14...+16 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно.  Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.  Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.

2023 оны долоодугаар сарын 12-ноос 07 дугаар сарын 16-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, 14-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +15...+20 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +30...+35 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +26...+31 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top