ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

2023 оны 07 сарын 13

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа төв, зүүн, говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 2023 оны долоодугаар сарын 13-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар өдөртөө баруун   аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +10...+15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +16...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэгхэг. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг.  Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.

2023 оны долоодугаар сарын 14-нөөс 18-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 15, 17-нд Хангай, Хөвсгөлийн, Хэнтийн уулархаг нутгаар 16-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +16...+21 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +33...+38 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top