Шүүхтэй холбоотой тулгамдаж буй асуудлаар санал солилцжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 27

Европын Холбооны “Европын Ардчилал Баг” /Team Europe Democracy/ санаачилгын хүрээнд Монгол Улсын шүүх эрх мэдлийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Байгууллага хоорондын хамтын ажиллагааны түншлэл” хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж буй аж.

Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн менежер Евгениа Фараза, Улс төрийн асуудал хариуцсан атташе Паула Вестлунд, Европын Холбооны төслийн шинжээч Алберт Де Грүт, Эммануэл Вэргн нарыг  хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар шүүх эрх мэдлийн шинэчлэл, иргэдийн шүүхэд хандах, шударга шүүхээр шүүлгэх эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүний эрх, шүүхэд олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцийг хэрэглэхтэй холбоотой тулгамдаж буй асуудлаар санал солилцжээ.

Уулзалтад Комиссын дарга Ж.Хунан шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол, мэдээлэл ХЭҮК-т цөөнгүй ирдэг болохыг дурдаад шүүхийг хүртээмжтэй болгох, төрөлжүүлэх, шүүгчдийг чадавхжуулах, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцуудыг хэрэглэх шүүхийн практикийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгааг онцолжээ.

Мөн дээрх хөтөлбөрийн хүрээнд ХЭҮК дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.214.171.138) 2023 оны 08 сарын 28

Khunan eej chuny xongiliin shuugch avgai baisan daa

0  |  0
Зочин(59.153.115.244) 2023 оны 08 сарын 27

Хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг шүүх прокурор дээр зөрчлийн хэргээр байцаан шалгаж байх юм билээ. Нөгөө хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулна гэсэн энэ үү? Хэдэн тэрбумаар нь хулгайлсан луйварчид, дарга нараа шүүж чадахгүй байж хөхүүл эмэгтэй, ядарсан иргэддээ хатуу ширүүн ханддаг хууль хяналтын байгууллагуудыг татан буулга хэрэгтэй.

0  |  0
Top