Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський өрнөдийнхөн сонгуулийг санхүүжүүлбэл дайн дуусахаас өмнө сонгууль явуулах боломжтой хэмээн мэдэгджээ.
Тэрбээр “Хэрэв ардчиллыг хамгаалж байгаа бол дайны үеэр энэ тухай бодох л учиртай. Сонгууль бол ардчиллыг хамгаалах нэг хэсэг юм. Гэхдээ хуульд зааснаар, дайны үед сонгууль явуулахыг хориглосон. Явуулахад ч хүндрэлтэй. Сонгуулийг зээлээр хийхгүй. Зэвсэг авах мөнгөөр сонгууль хийхгүй. Хэрэв өрнөд санхүүжилт олговол энхийн цагт сонгууль явуулахад таван тэрбум ам.доллар шаардлагатай” гээд дайны үед сонгууль явуулахад хэр их мөнгө шаардагдах талаар дурдаагүй байна.
Киевийн холбоотнууд сонгуулийг заасан хугацаанд хийхийг зөвлөж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Киевт айлчилсан АНУ-ын сенатор Линдси Грэм дайны үйл ажиллагаанаас үл шалтгаалан сонгуулийг заасан хугацаанд явуулах ёстой хэмээн мэдэгджээ. Үүнд Украины Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов сонгуулийг Киевийн түншүүдийн хүссэнээр бус дайны дараа хийнэ хэмээн хатуу хариу барьжээ.
Украины парламентын болон ерөнхийлөгчийн сонгууль 2023 оны аравдугаар сар, 2024 оны хавар тус тус болох ёстой. Гэхдээ сонгуулийг хойшлуулах талаар асуудал идэвхтэй тавигдаж байна. Тус улсын үндсэн хуульд дайны үер сонгууль явуулахыг хориглосон байдаг аж.
Сэтгэгдэл ( 4 )
Зеленский ардчилагч байсан бол ЧОНО өвсөн тэжээлтэн байх байсан байлгүй
lalariin jujigchin dainaa zogsoo
Ene novosh byr Altan zagasanii emgen boljee.Delhiin byh uls ene novoshod mungu ugj hyseseneer ni Amerkatai ni erhelyyleh bolj baih shiv soliotoi pizda nar ve.
Үхсэн ацны ардчилал