Эрсдэлтэй тав тух: Европт цахилгаан скүтэртэй хэрхэн “учраа” олж байна вэ?

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 30

Тавхан жилийн өмнө цахилгаан скүтэрт зориулж замын хөдөлгөөний тусдаа дүрэм гаргах асуудал хүмүүсийг инээдийг хүргэх байлаа. Харин өнөөдөр Европын томоохон хот бүрийн захиргаа энэ дүрмийг боловсруулах гэж толгойгоо гашилгаж сууна.
Парис хот Европын хотуудаас түрүүлж цахилгаан скүтэрийн түрээсийн үйлчилгээг есдүгээр сарын  1-ээс эхлэн хориглож байна. Өнгөрсөн онд Парис хотод скүтэртэй холбоотой осолд гурван хүн амиа алдаж, 459 хүн гэмтэж, бэртжээ. Хотын эрх баригчид оршин суугчдын дунд санал асуулга явуулахад 90 хувь нь хориглохыг дэмжжээ.

Энэ зун Их Британийн төмөр замын зургаан хувийн компани галт тэрэгний буудал, галт тэргэнд цахилгаан скүтэр оруулахыг мөн хоригложээ.

Бал сар

Бүх зүйл цахилгаан скүтэрийн шеринг үйлчилгээ дэлгэрснээр эхэлжээ. Европт ийм үйлчилгээ 2017 онд гарч эхэлсэн бол цахилгаан скүтэрийн жинхэнэ “тэсрэлт” үе нь 2018-2019 онд тохиожээ. Хоёр жилийн дотор Европын 112 хотод скүтэрийн түрээсийн сүлжээ бий болсон байна. Хотын оршин суугчдын хувьд скүтэр нь ажил, албанд нь хүргэх тав тухтай хэрэгсэл болжээ. Скүтэрийг үүнээс ч өмнө түрээслэх боломжтой байсан ч голдуу цагаа зугаатай өнгөрүүлэх л зорилготой байв.

Цахилгаан скүтэр нь орчин үеийн хотын хэд хэдэн асуудлыг зэрэг шийдэж байна. Хөнгөн, маневр сайтай учир замын түгжрээ үүсгэхгүй. Цахилгаанаар ажилладаг тул агаар бохирдуулахгүй.  

Тиймээс Европын хотууд, бүхэл бүтэн улс орнууд шинэ бөгөөд экологийн хувьд цэвэр нийтийн тээврийн хэрэгслийг сайшааж эхэлжээ.

Дани улс Европт анх удаа цахилгаан скүтэрийг жинхэнэ тээврийн хэрэгслийн ангилалд оруулсан байна. Скүтэрээр дугуйн замаар явахыг зөвшөөрч, дугуйн зам байхгүй тохиолдолд авто замаар хүртэл явах боломжтой болов. Энэ бол зөвхөн эхлэл байлаа.

2020 онд дэлхий дахинд өргөнөөр нэвтрүүлж эхэлсэн ковид-12 хорио цээрийн арга хэмжээ цахилгаан скүтэр болон энэ төрлийн бусад хэрэгслийг дэмжих түлхэц болсон. Нийтийн тээврээр зорчихоос зайлсхийсэн европчууд унадаг дугуй болон цахилгаан скүтэрийг сонгосон. Үүнийг ихэнх хотын эрх баригчид дэмжжээ. Мадрид хотод гэхэд цахилгаан тээврийн хэрэгслийг 50 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Милан зэрэг хотуудад авто замаас “хумсалж” дугуйн зам тавьж эхэлжээ.

Дашрамд дурдахад, Европын Холбоо 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэг хувьд хүргэх үүрэг амлалт өгөөд байгаа. Албан ёсны мэдээллээр, тээврийн хэрэгслүүд хүлэмжийн хийн дөрөвний нэгийг үйлдвэрлэдэг. Тиймээс дээрх зорилгод хүрэхийн тулд цахилгаан тээврийн хэрэгсэлд ихээхэн найдвар тавьж буй.

Харилцаанд асуудал гарав

Гэвч удалгүй энэ тээврийн хэрэгсэлд ч дутагдал буйг ойлгож эхэлжээ. Орчин үеийн цахилгаан скүтэр 50-70 км/ц хурд авах хүчин чадалтай. Харин скүтэрээр эхэндээ  явган хүний замаар голдуу зорчдог байв. Тэгээд ч эхэндээ скүтэр түрээслэхийн тулд аппликэйшнд бүртгүүлэхэд хангалттай байжээ. Жолооны үнэмлэх ч тэр, хамгаалалтын хэрэгсэл ч тэр шаардлагагүй байв.

Цахилгаан скүтэр өргөнөөр дэлгэрэхийн хэрээр ослын тоо ч үржигдэх болсон байна. Данид хийсэн судалгаанаас үзвэл, цахилгаан скүтэртэй осолд ороход бэртэл авах эрсдэл унадаг дугуйтай харьцуулахад долоо дахин өндөр гарчээ. Гэтэл унадаг дугуйчдыг замын хөдөлгөөний хамгийн эрсдэлтэй оролцогчдын нэгт тооцдог.

Бас нэг асуудал нь цахилгаан скүтэрийг дуртай газраа байрлуулан үлдээж болдог. Түрээслэгчийн хувьд энэ нь асуудалгүй ч явган хүмүүст эсрэгээр саад болно.

Зарим тохиолдолд хөдөлгөөнд оролцоогүй скүтэр хүртэл осол гарах шалтгаан болж байна. Хөдөлгөөнд оролцож байгаа скүтэрийн талаар бүр ярилтгүй. Санал асуулгын дүнгээс үзвэл, европчуудын 43 хувь цахилгаан скүтэрийг тийм ч аюулгүй тээврийн хэрэгсэл биш гэж үзжээ.

Эдгээр асуудлаас болж хөнгөн тээврийн хэрэгслийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлсэн Европын 112 хотын тоо 97 болж цөөрчээ. Гэхдээ энэ нь цахилгаан скүтэр бүр мөсөн алга болсон гэсэн үг биш. Скүтэрийг худалдан авч болно.

Аюулгүйн дүрмийн эрэлд

Асуудлыг шийдэхийг тулд Европын хотууд аюулгүй байдлын дүрэм, хязгаарлалтын асуудлыг тавьж эхэлжээ. Дүрэм бүр өөр өөр. Финландад гэхэд скүтэр унасан хүнийг явган зорчигч, Данид дугуйчин, Шведэд мопед, скүтэрчдийн ангилалд оруулж байна.

Насны хязгаар дээр ч өөр өөр хандлага ажиглагдаж байна. Италид 18 хүрч байж л скүтэр унах эрх нээгдэх бол Португалд 16, Данид 15, Германд 14, Австри, Францад бүр 12 наснаас эхэлнэ.

Цахилгаан скүтэрийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хурдны хязгаарлалт нэвтрүүлж, хамгаалалтын хэрэгсэл өмсөх, байрлуулах газрыг нь хязгаарлах, шөнийн цагаар түрээслэхгүй байх зэрэг дүрэм боловсруулж, нэвтрүүлжээ.

Харилцааны шинэ шат

Скүтэртэй холбоотой аюулгүйн дүрэм зохиож, шинэчилж байгаа энэ үед Европын хотуудад цахилгаан скүтэр улаан хугацаанд хэрэглээнд үлдэхийг илтгэсэн өөрчлөлтүүд гарч байна.

Тухайлбал, хотын дэд бүтэц өөрчлөгдөж байна. Зарим улс орон тусгай зам барьжээ. Ингэснээр явган хүн, автомашинаас тусгаарлаж байна. Европын хотуудад автомашинд бус явган зорчигч болон илүү тээврийн илүү хөнгөн хэрэгсэл унаачдад таатай нөхцөл бүрдүүлэх тренд бий болжээ. Ингэхдээ хиймэл оюун ухааныг ашиглаж байна. Ухаалаг хяналтын камерыг скүтэрт суурилуулсны дүнд хиймэл оюун ухаан саадын талаар сэрэмжлүүлж, хурдыг нь тохируулна.

Тиймээс цахилгаан скүтэр цаашид удаан хугацаанд “суурьшиж”, удахгүй автобус эсвэл орон сууцны нэгэн адил хотын салшгүй нэг хэсэг болох тэр цаг хаалга тогшиж байна.

Түүхээс: Цахилгаан скүтэр хэзээ гарсан бэ?

Итгэхэд бэрх ч гэхдээ цахилгаан скүтэр анх зуу гаруй жилийн өмнө гарчээ. Шинэ бүтээлийн патентыг 1916 онд олгож байжээ. Нью Йоркийн “Autoped” компани үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй. Лондон хотын эмэгтэйчүүдийн сонгох эрхийг төлөө идэвхтэй тэмцэгч Флоренс Норман автопедыг унан, ажилдаа ирж, очдог байжээ. Энэхүү хэрэгсэл 55 км/ц хурдлах хүчин чадалтай ч 30 км/ц хурд авахад жолоодоход хүндрэл гардаг байсан аж. Цахилгаан скүтэрийн үнэ 100 ам.доллар байжээ. Сонирхуулахад тухайн үед Хэнри Фордын автомашин 820-850 ам.доллар байсан байна. Тиймээс цахилгаан скүтэрийг тэр үед тээврийн хэрэгсэл гэхээсээ илүү баячуудын тоглоом хэмээн хүлээн авдаг байв.

ХХ зууны турш цахилгаан скүтэрийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхийг олон ч компани туршиж байсан ч нэг л асуудалтай тулгардаг байсан нь өндөр өртөг гэнэ.

Харин цахилгаан скүтэрийн түрээсийн сүлжээ анх Сингапурт 2016 онд нэвтэрчээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.68.71) 2024 оны 10 сарын 23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.89.68.71) 2024 оны 10 сарын 23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин(66.181.161.251) 2023 оны 08 сарын 30

Явгачуудад л бөөн дарамт нэмэгдэж байна. Алтан тугал зохиолыг сана. Удахгүй бүхнийг бий болгосон хөөрхий явгачуул явах замгүй болж байшин барилгын хана туургаад мацах нь халаг болох юм байна.

0  |  0
Zochinх(86.111.136.231) 2023 оны 08 сарын 30

Auyltai ! Odoo Ebropt hool hurgelt hurtel skutertei humuus dabhildan zuuj baigaa ni abto haniin hudulguund mash ih sadaa bolj mash ih osol gargah bolson tul udahgui horigloh bhaooo

0  |  0
Ulaanbaatar (202.126.90.40) 2023 оны 08 сарын 30

Horigloh heregtei. Uunees bolj tahir , dutuu bolon eruul mender hohirch bgaa zaluuchuud ih bgaa shuu!

1  |  0
Top