Сайн дурын зохицуулагчийг зодсон этгээдийг шалгаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 09 сарын 07

Өчигдөр буюу есдүгээр сарын 6-ны өдөр цагдаагийн дүрэмт хувцас өмссөн иргэнийг зодож буй дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. 

Энэ дагуу тодруулахад "Иргэн “С” гэгч нь 2023 оны наймдугаар сарын 27-ны өдөр “Драгон” орчмын автомашины зогсоолын хөдөлгөөнийг сайн дураараа зохицуулж явдаг иргэн “Б”-г зодсон" болох нь тогтоогджээ. Улмаар уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас шалгаж эхэлжээ.

Түүнчлэн "Бусдад зодуулсан иргэн “Б” нь цагдаагийн алба хаагч биш бөгөөд гэрэл ойлгогчтой хантааз, гэрэл асдаг дохиур мод хэрэглэн сайн дураараа зогсоол дээрх автомашины хөдөлгөөнийг зохицуулж явдаг, аль нэгэн байгууллагад харьяалалгүй иргэн байна" гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.126.88.225) 2023 оны 09 сарын 08

Huurhiiduu

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2023 оны 09 сарын 07

Тэгээд түүний хохь болох уу цагдаа гуай...

0  |  0
Top