Олон нийтийн цахим сүлжээнд өчигдөр буюу есдүгээр сарын 24-ний өдөр "Энхтуяа" гэх цахим хаягаас нийтлэгдсэн бага насны дөрвөн хүүхдийн бичлэгийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс холбогдох байгууллагуудтай хамтран шалгаж байна.
Бичлэгт дурдагдсан 6-8 насны нэр бүхий хүүхдүүдийг олж тогтоосон ба Цагдаагийн байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчид Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэстэй хамтран хүүхэд хамгааллын холбогдох ажил, арга хэмжээг зохион байгуулж байна.
Иймд, цахим сүлжээнд тавигдсан мэдээлэл ул мөргүй устахгүй, урт удаан хугацааны турш цахим хаягуудаар түгээгддэг тул энэ мэт зохисгүй агуулга бүхий зураг, бичлэг харсан бол "ekids" цахим хуудсаар дамжин "Internet Watch Foundation/IWF/"-т мэдээлж, устгуулах, холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Bas yu bolsiim be
Юу яасан бичлэг юм бэ
Эрчүүдийн дэлгүүр 18гэдэг газар хандалт авах зорилгоор хүмүүсийн чатанд порно бичлэг цацдаг юм бналээ.Садар самуун сурталчилж бгаа тэр газрыг хаах хэрэгтэй.Бүх хүүхдүүд тэрийг үзэж бгаа .
Энэ хүүхдүүдийн буруу бхгүй эднийг хэн уруу татсаныг олох хэрэгтэй хэн ч хүүхдээ ингээд явж бн гэж бодохгүй ш дэ тийм болохоор үр хүүхдээ анхаар