Цас... цагийн шалгуур Хөвсгөл

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 26

Энэ жилийн хувьд манай улсын хэмжээнд хур бороо элбэгтэй байсан. Үүнийгээ дагаад чийгшил их байгаа болохоор намрын энэ өдрүүдэд өглөө оройдоо сэрүүсч эхлэв.

Ёстой “Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж яваа” цаг хугацаа нь учраас яах ч билээ. Харин өчигдөр Завхан аймгийн Яруу сумын нутаг болон Хөвсгөл аймгийн Дархадын хотгорт намрын анхны цас оров. Цаг агаарын мэдээнээс харахад энэ жил төвийн аймгууд болон нийслэл орчмоор ч орох төлөвтэй. Яахав, энэ удаагийн цас цаг арай эрт, юу юугүй хүйтэрчихээгүй байхад орсон учраас учиртай.

Харин үүнээс хойш гэнэтхэн хүйтрээд эхэлбэл яах билээ гэдэг л бидний хувьд жинхэнэ асуудал дагуулж эхэлнэ. “Хотын бид ч яахав учиртай” хэмээн нүүдэлчин удмын гениэ дагаад дуугарч суудаг ч өнөөх л халаалт дулаан, замын халтиргаа гулгаа гээд их хотын асуудал ямар мундах биш. Өнгөрсөн өвөл, хаврын цас ч гэсэн хотын удирдлагуудыг багагүй бажигдуулж, бидний ажлыг чамгүй шалгаад авсан.

Тэгэхээр энэ жил ч гэсэн дор бүрнээ бэлтгэлтэй байх нь зүйтэй. Адаглаад л зам дээрээ асгадаг давс, бодисныхоо хэрэгцээг хангалттай хэмжээгээр нөөцөлж, цэвэрлэгээний машинуудынхаа засвар үйлчилгээг цагт нь хийгээд авах хэрэгтэй юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top