Израилыг Газын зурвас, Ливанд цагаан фосфор хэрэглэсэнд буруутгав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 13

Олон улсын хүний эрхийг хамгаалах “Human Rights Watch” байгууллага Израилыг Газын зурвас болон Ливаны эсрэг хийсэн цохилтын үеэр цагаан фосфор ашигласанд буруутгажээ.

Цагаан фосфорыг энгийн иргэдийн эсрэг хэрэглэхийг 1980 оны НҮБ-ын хүнлэг бус зэвсгийн тухай Конвенцын гуравдах протоколоор хориглосон байдаг. Хүний эрхийг хамгаалах байгууллагууд фосфортой бөмбөгийг химийн зэвсгийн ангилалд оруулахыг урилдаг байна.

“Human Rights Watch” байгууллага дүрс бичлэг болон гэрчүүдийн мэдүүлэг дээр үндэслэн Израилын хүчин энэ сарын 10, 11-ний өдөр Газын зурвас, Ливанд явуулсан цэргийн ажиллагааны үеэр цагаан фосфор ашигласныг тогтоожээ. Цагаан фосфорыг Газын зурвасын хүн ам шигүү суурьшсан дүүрэгт хэрэглэсэн нь энгийн иргэдийн амь насанд эрсдэл учруулж, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйд харшилж байна гэж тус байгууллага онцолжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мм(120.18.33.149) 2023 оны 10 сарын 14

дайтаж дуусдаггүй балиар улсууд

0  |  0
Израилын эсрэг байна(66.181.161.15) 2023 оны 10 сарын 21

Хогын улсыг өөрсдийг нь газрын хөрснөөс арчия!! Жүүдүүд үхэж далд ор

5  |  0
Top