Израил хил дээр асар их хүч төвлөрүүлээд байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 16

Газын зурваст 600 мянга гаруй энгийн иргэн орон гэрээ орхин, дүрвээд байна гэж НҮБ-ын хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар мэдээлжээ.

Баасан гарагт Израил Газын зурвасын энгийн иргэдэд хандан, өмнө зүг рүү шилжихийг уриалсны дагуу энгийн иргэд ийн олноор нүүжээ. Израил Хамас бүлэглэлийг энгийн иргэдийг амьд бамбай болгон ашиглаж буйд буруутгаж байгаа юм. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик нүүлгэн шилжүүлэлт нь хүмүүнлэгийн гамшигт хүргэж болзошгүй гэж анхааруулжээ. Израилын арми энгийн иргэдэд хохирол учруулахгүйн тулд бүхий л хүчин чармайлт гаргана гэж мэдэгдээд аюулгүй байдал хангагдсаны дараа энгийн иргэд Газыг зурваст эргэн ирэх боломжтой гэжээ.

Гаднын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, Израил Газын зурваст хуурай газрын цэргийн ажиллагаа явуулахаар бэлдэж байна. Газын зурвастай залгаа хил дээр Израилын армийн асар их хүч төвлөрөөд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top