Газын зурваст эмнэлэгт пуужингаар харваж, 800 энгийн иргэн амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 18

Израилын Зэвсэгт хүчин Газын зурвас дахь эмнэлэг рүү пуужингаар харвасны улмаас 800 энгийн иргэн амиа алдсан тухай Арабын хэвлэлүүд мэдээлжээ.

Израилын Зэвсэгт хүчин Газын зурвасын хотын төвд пуужингаар цохилт өгснөөс нэг пуужин нь "Аль-Маамадани" эмнэлэгт тусжээ.

Хамас бүлэглэл энэхүү цохилтыг хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэрэг хэмээн буруутгаж, Арабын болон исламын улс орнуудад хандан Израилын эрх баригчдын түрэмгийллийг зогсоохын тулд даруй оролцохыг шаардсан байна. Израилын арми болсон үйл явдалд “Исламын жихад” бүлэглэл буруутай гэж мэдэгдсэн бол тус бүлэглэл үүнийг үгүйсгэв. Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас гурван хоногийн гашуудал зарлажээ.

БНХАУ, ОХУ, Арабын Нэгдсэн Эмирт Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн нээлттэй хуралдаан явуулах хүсэлт тавив. Пентагон Израилд хандан дайн явуулах дүрмийг баримтлахыг уриалсан байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(68.146.199.167) 2023 оны 10 сарын 18

Izrail gazriig n chuluulj uursduu avaxiig xusej bgaa!!! Gazriig n avaxad saad bolj bgaa shaltgaan n ard olon. Xed xonogiin umnu yaraltai xugatsaa togtooj zurvasaas garaxiig shaardsan. Xumuus garaagui tul xamgiin olnooroo buugnurch bsan gazriig onilj bumbugdsun!!

0  |  0
Зочин (213.162.72.135) 2023 оны 10 сарын 19

Энгийн иргэд болон эмнэлгийн битгий бөмбөгдөөсөй билэй. Израилийн хүмүүс мөнгөөр их хэмжээний зэвсэг авсан болхоор хайр найргүй сүйтгэж байна уу даа.

2  |  0
зочин (202.9.46.108) 2023 оны 10 сарын 18

Барууныхан жинхэнэ үнэн төрхөө харуулж эмнэлэг бөмбөгдөв

2  |  1
Top