"Хезболлах" Израилын эсрэг “Уур хилэнгийн өдөр” зарлав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 18

Газын зурваст эмнэлэгт пуужингаар цохилт өгснийг эсэргүүцэн Ливаны шиитүүдийн “Хезболлах” хөдөлгөөн аравдугаар сарын 18-ны өдрийг Израилын эсрэг “Уур хилэнгийн өдөр” хэмээн зарлажээ.

“The Jerusalem Post” хэвлэлийн мэдээллээр, “Хезболлах” хөдөлгөөн дэлхий даяарх өөрийн дэмжигчдэдээ хандан Израилын эсрэг эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулахыг уриалжээ. Үүнээс өмнө Хамас бүлэглэлийн улс төрийн товчооны тэргүүн Исмаил Ханиа мөн ийм агуулгатай уриалга гаргасан. Тэрбээр Иордан голын баруун эрэг, Иерусалим хотод амьдарч буй палестинчуудад онцгойлон хандаж, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэхийг уриалсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa(178.174.229.45) 2023 оны 10 сарын 19

bugdiig n ustga muusain muslimuudiig

0  |  1
Top