Израилын эрх баригчид Газын зурвас руу хоногт 100 тусламжийн ачааны тэрэг оруулахыг амласан тухай “New York Times” эх сурвалж дурдан мэдээлжээ.
Тусламжид тодорхой хэмжээний түлш багтсан ба түлшийг НҮБ Газын зурвас дахь эмнэлэг болон хүмүүнлэгийн гол дэд бүтцүүдэд хуваарилах аж.
Үүнтэй зэрэгцэн Израил Газын зурвасыг ундны усаар хангадаг гурван хоолойн хоёрыг нь нээсэн тухай “The Times of Israel” мэдээлжээ. Дайн эхлэхээс өмнө Израил Газын зурваст хоногт 49 сая литр ус нийлүүлдэг байсан ба хоёр хоолойг нээснээр хоногт 28.5 сая литр ус очих юм. Израилын Батлан хамгаалах яам Газын зурвас хүмүүнлэгийн хэрэгцээгээ хангахад шаардлагатай ус, хүнстэй болсон гэж онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )