Газын зурвас дахь Израилын ажиллагаа 6 сар хүртэл үргэлжилж магадгүй

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 30

 

Газын зурваст дахь Израилын цэргийн ажиллагаа зургаан долоон хоногоос зургаас сар хүртэл үргэлжилж магадгүй гэж Блүмберг агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.

АНУ холбоотнуудын хамтаар цэргийн ажиллагааныхаа зорилгыг тодорхойлж, цаашид гарах үр дагаврыг тооцоолохыг шаардан, Израилд дарамт шахалт үзүүлж байна гэж тус агентлагийн эх сурвалж онцолжээ. Энэ ажиллагаа нь өмнөхүүдийг бодвол өөр зорилго агуулж байна. Өмнө нь Израил Палестины Хамас бүлэглэлийг сулруулах л зорилго агуулж байжээ. Харин өдгөө Хамас бүлэглэлийг устгаж, Газын зурвасыг цаашид Израилын эсрэг чиглэсэн хүчирхийллийн эх үүсвэр болгохгүй байх зорилго тавьж байна.

Блүмберг агентлагийн эх сурвалжийн мэдэгдсэнээр, Израилын тусгай албад аравдугаар сарын 7-ны халдлагад холбоотой Хамасын бүх толгойлогчдыг устгах бүлэг байгуулжээ. Мөн дахин ийм халдлага гарахаас сэргийлэх үүднээс буфер буюу жийргэвч бүс байгуулахаар төлөвлөж байна. Энэ сарын 27-нд Израилын Батлан хамгаалах армийн хэвлэлийн төлөөлөгч Дэниэл Агари Израил хуурай газрын ажиллагааны хүрээг өргөжүүлнэ гэж мэдэгдсэн билээ. Хамас бүлэглэлийн мэдэгдсэнээр, Израил Газын зурваст далай, хуурай газар, агаараас цохилт өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top