Иран Израилтай байлдахаас татгалзав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 16

 

Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеи Хамас хөдөлгөөнд хандан Израилын эсрэг дайнд оролцохыг Иранд урилахаа зогсоохыг уриалжээ.

Ройтерс агентлагийн мэдээллээр, Хаменеи Хамас хөдөлгөөний улс төрийн товчооны тэргүүнтэй уулзаж, хөрш зэргэлдээх орнуудаа Израилын эсрэг дайнд орохыг уриалахаа зогсоохыг шаардсан байна. Түүнчлэн энэ мөргөлдөөнд Ливаны хэт даврагч бүлэглэлүүдийг татан оролцуулахаас татгалзахыг шаарджээ. Хаменеигийн хэлснээр, Хамас бүлэглэлд аравдугаар сарын 7-нд Израилд дайрах гэж буй талаар Иран анхааруулга аваагүй аж. Гэсэн хэдий ч Иран улс палестинчуудад улс төрийн болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн хэвээр байх хэдий ч дайнд шууд оролцохгүй гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top