Израил, ХАМАС-ын гал зогсоох хэлэлцээр баасан гарагаас өмнө хэрэгжинэ

2023 оны 11 сарын 23

Израил болон Палестины ХАМАС хөдөлгөөний хооронд гал зогсоох хэлэлцээр баасан гарагаас өмнө хэрэгжиж эхлэх төлөвтэй байгааг “Associated Press” агентлаг мэдээллээ.

Израил болон Газын зурваст хяналтаа тогтоосон ХАМАС хөдөлгөөн байлдааны үйл ажиллагаагаа дөрөв хоног зогсоож, энэ хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг нээнэ гэсэн билээ.

Түүнчлэн барьцааны хүмүүсийг суллах ажил баасан гарагаас өмнө эхлэх талаар Израилийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс мэдээлжээ.

Үүнээс гадна Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Газын зурвас дахь гал зогсоох дэглэмийг зөрчвөл Израил шууд агаарын цохилтуудаа сэргээнэ” гэж мэдэгдсэн байна.

Гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхлэхгүй байгаа нь барьцааны хүмүүсийг суллах хугацааг ХАМАС-тай тохиролцож чадахгүй байгаагаас болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top