Израил болон Палестины ХАМАС хөдөлгөөний хооронд дөрөв хоног гал зогсоох дэглэм хэрэгжиж эхэлжээ.
“Al Hadath” телевизийн мэдээлснээр зөвшилцөл өнөө өглөө /2023.11.24/ 07:00 цагаас хэрэгжиж эхэлсэн байна.
Израил ХАМАС-тай хийсэн зөвшилцлийнхөө хүрээнд өнөөдөр Палестины 39 хоригдлыг суллах аж.
ХАМАС хөдөлгөөний удирдагчдын нэг болох Басем Наимын ярьснаар тус бүлэглэл эвлэрлийн хугацааг сунгах эрмэлзэлтэй байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )