ЦЕГ | Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 тохиолдол бүртгэгджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 04

Цагдаагийн Ерөнхий Газрын 102 дугаарт 2024.01.03-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Согтуурсан, мансуурсан, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол 3-5 жил хүртэл хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, 1-3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 1-3 хүртэл жил хорих ял шийтгэнэ хэмээн заажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top