20 аймгийн 166 суманд өвөлжилт хүндэрчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 04

 

УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэл, аймгийн Онцгой комиссын үйл ажиллагааг мэргэжил, аргазүйгээр ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд 21 аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдал болоод авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Мөн Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, зудын эрсдэлийг даван туулах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж байна. 

Цаг уур, орчны шинжилгээний газраас Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу  зудын нөхцөл байдалд үнэлгээ хийхэд 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар  улсын  хэмжээнд 7 аймгийн 15 суманд төмөр зудын, 17 аймгийн 81 суманд цагаан зудын, 16 аймгийн 66 суманд цагаанаар зудархуу, 2 аймгийн 4 суманд харын зудын буюу нийт 20 аймгийн 166 суманд өвөлжилт хүндэрсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(98.181.118.33) 2024 оны 01 сарын 07

Яахыг өвөлжилт хүндэрлээ гээд байгаа юм болоо. Эрс тэс уур амьсгалтай Монгол оронд өвөл ирдгээрээ ирж хүйтэрдгийг мэдэхгүй монгол хүн нэг ч байхгүй, сонин мэдээ байна.

0  |  0
зочин(103.212.118.153) 2024 оны 01 сарын 05

Даахгүй нохой булуу хураах гээчээр ашиг шим багатай нэг л их олон толгой малтай, тэгсэн хэр нь зунжин намаржин шоудаад өвөлдөө бэлддэггүй улс жаахан цас орохоор л зуд гээд орилоод унах, төр засаг ч дээр нь нэмж сенсаацлаад үнэн худал баахан статистик тоо гаргаад зудын эрсдэл энэ тэр яриад л, өвөлжилт хүндэрсэн, зуд болсон нэрээр мөнгө идэх гэж л улайрсан улс байх шиг

0  |  0
bayar(66.181.185.194) 2024 оны 01 сарын 04

malaa naydlaa

0  |  0
Top